Балба улс цар тахалтай тэмцэхэд туслахыг хүсчээ

Ковид-19 /дэлхий/

Энэтхэгт цар тахлын нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцэн хөрш зэргэлдээх улс орнуудад нь мөн халдварын тохиолдол нэмэгдэж байна. Энэтхэг болон Түвдийн хооронд байх Балбад цар тахлын халдвар нэмэгдэж, энэ улсын эрх баригчид олон улсын нийгэмлэгт хандан тусламж хүсчээ.

Балбын эрх баригчдын мэдээлж байгаагаар тэдэнд хүн амаа цар тахлын эсрэг дархлаажуулахад дахин дор хаяж 1,6 сая тун Астра/Зенека вакцин шаардлагатай байгаа юм. Өндөр уулархаг тогтоц бүхий энэ улсад вакцинжуулалтын эхний тунг иргэддээ хийгээд байгаа ч хоёр дахь тунгийн нийлүүлэлт саатжээ. Тиймээс цаг алдалгүй иргэдээ вакцинжуулахад олон улсын дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Энэ талаар Балбын ЭМЯ-ны сайд мэдэгдэж, иргэдээ  тогтоосон хугацаанд нь вакцинд бүрэн хамруулахын тулд вакцины нийлүүлэлтийг цаг алдалгүй хийх шаардлага тулгараад байгааг онцолжээ.