АНУ, сүүлийн жил хагасын хугацаанд буюу 20 сарын туршид улсынхаа хилийг хаалттай байлгасны дараа гадны иргэдийг нэвтрүүлэхээр болсон.
Энэ сарын 8-наас эхлэн АНУ-ыг зорьж байгаа гадны иргэд ДЭМБ болон Америкийн Эрүүл мэнд, халдварын эсрэг байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн вакцин тариулсан бол вакцины сертификатаа үзүүлэн Нэгдсэн улсад нэвтрэх эрхтэй болжээ.
АНУ ийнхүү цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийг улсынхаа хилээр нэврүүлж эхэлсэн ч одоогоор хүссэн хүн бүрт нээлттэй гэсэн үг биш юм. Учир нь Оросын Спутник вакцин тариулсан Унгарын сая гаруй иргэн АНУ-д зорчих боломжгүй.
Спутник вакциныг ДЭМБ ч, Америкийн Эрүүл ахуйн хяналтын газар ч хүлээн зөвшөөрөөгүй юм.
Унгар улс Европын орнуудаас хамгийн анх Оросын вакциныг худалдан авч, иргэдээ вакцинжуулжээ. Оросын цар тахлын эсрэг Спутник вакциныг коронавирусний халдварын эсрэг бараг хамгийн түрүүнд тарьж эхэлсэн ч өнөөдөр 70 гаруй улс оронд хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Спутник вакцинаар хүн амаа дархлаажуулсан улс орнууд ДЭМБ-аас Оросын вакциныг хүлээн зөвшөөрөхийг хүлээж байна.