Герман Улсад COVID-19 коронавирусний дэгдэлт дахин гаарчээ.
Германд сүүлийн нэг хоногт цар тахлын халдварын тохиолдол 40 мянгаар нэмэгджээ.
Ингэснээр Германд сүүлийн долоо хоногийн байдлаар цар тахлын халдвар 100 мянган хүнд 230 тохиолдол оногдож байгааг Кохын институт мэдээлж байна.
Германы эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалан хүн амын дунд коронавирусний илрүүлэг тестийг дахин үнэгүй болгохоор төлөвлөж байна.
Тэгвэл цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаа шалтгааныг иргэд вакцинжуулалтдаа хамрагдахгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Өнөөдөр Германы нийт хүн амын 3/1% нь л цар тахлын эсрэг вакциндаа бүрэн хамрагдаад байна.