Франц Улс иргэдээ COVID-19 коронавирусний эсрэг вакцины бустер буюу нэмэлт тунд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Өвлийн улирал ирж байгаатай холбоотойгоор улирлын чанартай томуу, томуу төст өвчин дэгдэж, улмаар үүнтэй зэрэгцээд коронавирусний 5 дахь давалгаа дэгдэж болзошгүй байгаа юм.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улсынхаа ард иргэдэд хандан Европын улс орнуудад цар тахлын 5 дахь давалгаа дэгдэж байгаатай холбоотойгоор иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгааг тэмдэглэжээ.
Макрон энэ үеэр улс оронд нь цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлэн, нэмэлт-бустер тунд хамрагдах иргэдийн насны хязгаарыг 65-аас доош насны хүмүүст мөн хамаатай болгож, 50-64 болгож ахиулан, эрүүл мэндийн гэрчилгээнд 3 дахь тунд хамрагдсан байх нөхцлийг тусгана гэж мэдэгдсэн байна.
Францад өнөөдөр 6 сая гаруй иргэн цар тахлын эсрэг вакцинжуулалтад огт хамрагдаагүй байгааг мөн хэлж, улс оронд нь сүүлийн 7 хоногт COVID-19 коронавирусний халдвар 40%-иар нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо нэмэгдэж байгааг анхааруулжээ.