Германы Кёльн хотод уламжлалт багт наадам эхэлжээ.
Өнгөрсөн онд цар тахлын халдварын улмаас хойшлогдоод байсан багт наадмыг энэ жил өргөн дэлгэр хийж байна.
Кёльны багт наадам хотын хуучин дүүрэг дэх талбайд болжээ. Багт наадамд хэдэн зуун хүн оролцож, янз бүрийн дүрд хувиран гудамж талбайд гарч баярлан цэнгэжээ. Тэгвэл энэ хооронд Германд цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Зөвхөн сүүлийн нэг хоногт цар тахлын 50 мянган тохиолдол бүртгэгджээ.