COVID-19 коронавирусний омикрон хувилбар Европын улс орнуудаар эрчтэй дэгдэж байна.
Их Британид омикрон хувилбарын халдварын хамгийн олон тохиолдол илэрч, улмаар энэ улсын эрх баригчид иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсны дагуу сүүлийн хэд хоногт вакцин хийлгэх иргэдийн тоо нэмэгджээ.
Их Британийн эрх баригчид иргэдээ цар тахлын эсрэг бустер вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүссэний дагуу 3 дахь тун вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн тоо эрс өсчээ. Их Британийн засгийн газар он дуусахаас урьтаж хүн амынхаа зорилтот бүлгийг бустер тунд бүрэн хамруулах зорилго тавьсан юм. Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавидын мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар Англид цар тахлын нийт илэрч байгаа халдварын 20% нь омикрон хувилбар байна, Лондонд энэ үзүүлэлт 44%-тай байгаа учраас хүн амаа цар тахлын халдвараас сэргийлэн, бустер тунд идэвхтэй хамруулах шаардлагатай байна гэжээ.
Норвегид мөн цар тахлын омикрон хувилбарын дэгдэлт нэмэгдсэн байна. Энэ улсад бар рестораны ажиллах цагийн хуваарьт хязгаарлалт хийж, боломжтой бол алсын зайнаас ажиллахад уриалж байна. Дани улсад 40-өөс дээш насны иргэдээ бустер тунд эхний ээлжинд хамруулахаар төлөвлөж байгаа юм. Дани улсад омикрон вирусын хувилбарын дэгдэлтээрээЕвропын орнуудаас Их Британийн дараа бичигдэж байна. Түүнчлэн эх газрын Хятад улсад омикроны халдвар илэрчээ. Бээжинд Өвлийн Олимпийн наадам зохион байгуулахаар бэлтгэж байгаа учраас омикроны хувилбарыг газар авхуулахгүйн тулд шаардлагатай арга алхмыг авч байна.