Германы засгийн газар цар тахлын шинэ вирус болох омикрон вирусын хувилбар газар аван дэгдэж байгаагаас иргэдээ коронавирусний эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Гэсэн хэдий ч Германд коронавирусний эсрэг вакцин хангалтгүй байгаа талаар энэ улсын эрүүл мэндийн сайд Карл Лаутербах мэдэгджээ.
Германы Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр хэдийгээр засгийн газар нь иргэдээ цар тахлын эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдахад уриалж байгаа ч хүн амаа дархлаажуулахад шаардлагатай вакцины нөөц хангалтгүй байгаа гэжээ.
Түүнчлэн цар тахлын эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан иргэдийг цаашид коронавирусний тест шинжилгээ өгөх шаардлагагүй гэж үзсэн байна.
Германд сүүлийн 7 хоногт цар тахлын халдварын шинэ тохиолдол буурч байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээллээр Германы 100 мянган иргэн тутамд халдварын 353 тохиолдол оногдож байна.