Нидерланд Ням гарагийн өглөөнөөс эхлэн ирэх оны 1-р сарын 14-нийг хүртэл Омикрон хувилбарын тархалтын улмаас ковид-19 халдварын давалгаа дэгдэхээс сэргийлэн хатуу хөл хорио руу шилжих болсон талаар тус улсын Ерөнхий сайд Марк Рютте мэдэгдлээ.
"Нидерланд Улс дахин хөл хорио тогтоолоо. Омикрон хувилбар тархсан 5 дахь давалгаанаас зугтах аргагүй болж байна"
гэж Ерөнхий сайд хэвлэлийн хуралд дурджээ.
Ням гарагаас эхлэн нэн шаардлагатай бус дэлгүүрүүд, баар, ресторан, бусад олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр хаах юм байна.
Мөн айл өрхүүд хоёроос илүүгүй зочин хүлээн авах, гадаах орчны цугларалтыг хоёр хүнээр хязгаарлах журам хэрэгжинэ.
Тус улсад Бямба гарагт буюу сүүлийн 24 цагт 14,616 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: The Independent