СИНГАПУР: Тийз, тасалбарын борлуулалтаа XII/23-наас ирэх оны I/20 хүртэл түр зогсоожээ

Ковид-19 /дэлхий/

Вакцинд хамрагдагсдын аяллын бүх нислэг, автобусны тийз, тасалбарын борлуулалтаа маргаашаас эхлээд ирэх оны 1 сарын 20-н хүртэл түр зогсоосон байна.

Энэ алхам нь дотоодод илэрсэн Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн тохиолдлыг хязгаарлахын тулд авч байгаа арга хэмжээ юм байна.

Харин аль хэдийнэ тийзээ худалдан авсан аялагчдын хувьд халдвар хамгааллын дэглэм баримтлуулан тусгаарлалтад орохгүйгээр хүчинтэй байж болно.

1-р сарын 20-ноос хойш тийз тасалбарын борлуулалтыг үргэлжүүлэх хэдий ч харьцангуй бага хэмжээтэйгээр юм байна. Нөхцөл байдал өөрчлөгдөхөөр бодлогоо шинэчлээд явах гэнэ.

 

Эх сурвалж: CNA