Израиль улс COVID-19 коронавирусний эсрэг 4 дэх шатны вакцинжуулалт явуулж эхэллээ. Израиль улс дэлхийн улс орнуудаас хүн амаа цар тахлын эсрэг вакцинд хамгийн идэвхтэй хамруулж байгаа улс орны нэг юм.
Израилийн ЭМЯ цар тахлын шинэ хувилбар болох омикрон эрчтэй дэгдэж байгаагаас хүн амаа сэргийлэх зорилгоор 4 дэх шатны вакцинжуулалтын үйл явцыг эхлүүлжээ. Израилийн эрх баригчид эхний ээлжинд 60-аас дээш насны иргэд, мөн эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа ээлжит бустер тунд хамруулахаар шийдвэрлээд байна.
Израиль улс омикрон вирусын халдвараас сэргийлэх зорилгоор хүн амаа цар тахлын эсрэг вакцинд идэвхтэй хамруулж байгаа юм.