Зул сарын баярын гол эзэн болох Санта Клаус өвөө Финляндын Лапланди дахь өргөөнөөсөө цаа бугаа хөллөн, хүүхэд багачуудад баяр баясгалан бэлэглэхээр дэлхийг тойрон аян замдаа гарчээ. Ийнхүү аян замдаа гарахдаа Санта өвөө хүүхэд багачууд, дэлхийн хүн бүрт цар тахлын дэгдэлтийн хүнд цаг үед халдвар хамгааллын дэглэмээ сахиж, өөрийн болоод бусдын эрүүл мэндийг хамгаалахад уриалжээ.
Санта Клаус Лапланди дахь өргөөнөөсөө мордохдоо ирж байгаа 2022 ондоо бүгд эрүүл энх байхыг, цар тахлыг ялан дийлэхийг хүсчээ. Энэ жил цар тахлаас шалтгаалан Туйлын бүсэд байрлах зул сарын гол тосгон болох Рования хөл хөдөлгөөнгүй өнжиж байна. Финляндад өвлийн өвгөн:
-Энэ жил бид хэцүү хэцүү, хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан оныг үдэж байна. Гэхдээ зул сарын баярын дараанаас эхлэн ирж байгаа шинэ ондоо бид цоо шинэ цаг үетэй учирч, бүх муу муухай бүхнийг мартан сайн сайхан, амар тайван амьдралтай учран золгох болно
гэжээ.