Зорчигчид нисэх буудалд сөрөг гарсан ч гэртээ харьсан хойно эерэг гарч халдвар тарааж байна

Ковид-19 /дэлхий/

Энэтхэгийн нийслэл Дели хотод олон улсын нислэгийн улмаас коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн сайд Сатиендар Жэйн хийсэн мэдээлэлдээ онцолжээ. 

Сүүлийн 24 цагт тус улсын нийслэл хотод шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 86 хувь нь Омикрон хувилбараас үүдэлтэй байна. Лхагва гарагт 923 тохиолдол илэрсэн нь сүүлийн 7 сарын хугацаан дахь хамгийн өндөр тоо байна.

"Олон улсын нислэгүүдээс шалтгаалан тохиолдлууд эрс нэмэгдсэн. Өмнөх давалгааны үед ч ирж байгаа гадны нислэгийн улмаас тохиолдлууд нэмэгдэж байсан.

Нисэх буудал дээр шинжилгээ нь сөрөг гарсан хүмүүсийг гэр лүү нь явуулахыг зөвшөөрч байгаа. Дүүргийн холбогдох албаныхан гэрт нь очиж дахин шинжилгээ хийхэд хариу эерэг гарч, гэр бүлийнхнээ халдварлуулан эрсдэлд оруулж байна"

гэлээ.

 

Эх сурвалж: NDTV