Шинэ оны дараах өдрүүдэд Европын улс орнуудад цар тахлын эсрэг хатуу дүрэм журам, ковидын паспортын журмыг эсэргүүцсэн олон гудамж талбайдаа гарч жагсаал хийсэн байна.
Европын хотуудад цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцэн, төр засгаасаа авч байгаа шийдвэрийг цуцлахыг шаардсан олон омикрон хувилбар дэгдэж байгаатай холбоотой болгоомжлолыг үл харгалзан жагсаал цуглаан хийсэн байна.
Нидерландын Амстердам хотын гудамжаар төр засгаасаа цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээг эсэргүүцэн иргэд нь жагсаалаараа явжээ. Нидерландад оны өмнөөс хэсэгчилсэн локдаун зарлаж, бар, ресторан, бусад олон нийтийн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг хумьсан юм. Цар тахлын дэгдэлттэй холбоотой хатуу дүрэм журмыг эсэргүүцэж байгаа хүмүүс гудамж талбайдаа гарч, хууль хүчнийхэнтэй мөргөлдсөн тохиолдол ч гарсан байна.
Нидерландад 12-р сарын 19-нөөс эхлэн Европын орнуудаас хамгийн хатуу чанга хөл хорионы дэглэм мөрдөгдөж байгаа юм. Цар тахлын омикрон хувилбарын дэгдэлтээс шалтгаалан Нидерландад энэ сарын 14-нийг хүртэл 5 дахь удаагийн локдаун зарлаж, сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна.