Цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбоотой иргэдийн жагсаал цуглаан Франц, Герман зэрэг оронд ч мөн өрнөжээ.
Францын хотуудад энэ амралтын өдөр болсон жагсаалд 100 гаруй мянган хүн нэгдсэн байна.
Францын иргэд улсынх нь эрх баригчид вакцины үнэмлэхний журам нэвтрүүлэх гэж байгааг эсэргүүцэж байна. Энэ тухай хуулийн төслийг Францын хууль боловсруулагчид хэлэлцэн дэмжиж, удахгүй сенатаар оруулан хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Францын хотуудад засгийн газрынхаа бодлого төлөвлөгөөг эсэргүүцэгчид гарч жагсан, шинэ оны өмнөх жагсаалаас оролцогсод нь хэд дахин илүү байжээ. Герман, Австри зэрэг оронд мөн цар тахалтай холбоотой дүрэм журмыг эсэргүүцэгчид гудамж талбайдаа гарсан байна. Эдгээр орны иргэд цар тахлын эсрэг вакцинд зайлшгүй хамрагдах журмыг эсэргүүцэж байгаа юм.