Европын улс орнуудад коронавируст халдварын эсрэг тест, илрүүлэг шинжилгээний эрэлт эрс нэмэгджээ. Европын иргэд омикрон хувилбар газар аван дэгдэж байгаагаар цар тахлын илрүүлэг тестэд идэвхтэй хамрагдах болсон байна.
Австри улсад коронавирусний илрүүлэг тестэд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгджээ. Орон нутгийн эрх баригчид хичээлийн амралт дууссаны дараагаар сурагчдаас цар тахлын сөрөг хариу бүхий лавлагаа шаардаж байгаа юм. Улмаар тест өгөх цэгүүдийн ачаалал эрс нэмэгджээ.
Түүнчлэн ийм дүр зураг Европын дийлэнх улс орнуудад, Герман, Грек, Испани, Итали, Бельги, Хорват, Их Британид ажиглагдаж, коронавирусний тест хийлгэх хүсэлтэй иргэдийн тоо огцом өссөн байна. Учир нь эдгээр орнуудад сурагчдын өвлийн амралт нь дуусч, хичээл сургуульдаа орох цаг нь болжээ.