Коронавируст халдварын делта хувилбар дөнгөж намжих гэж байтал Омикрон хувилбар үүсч, дэлхийн олон оронд халдвар тархаад байна.
Их Британи Улсын судлаач нар Омикрон хувилбараар өвчилсөн иргэдийн биед судалгаа хийсний үр дүнд халдварын онцгой шинэ тэмдгүүдийн талаар мэдэгдэл хийлээ. Үүнд:
-хамраас шингэн нус гоожих
-толгой өвдөх
-ядрах, булчин өвдөх
-найтаах
-хоолой өвдөх
-үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах
Омикрон хувилбарын халдвар авсан иргэдийн дийлэнх нь олон хоног хоолой өвдсөн гэж энэхүү мэдэгдэлд дурдсан байна.
Омикрон нь шинж тэмдгийн хувьд делта хувилбараас бараг ялгаагүй байгаа ч, халдвар авсан иргэдийн 50 орчим хувь нь түгээмэл гурван шинж болох амт, үнэр мэдрэхгүй болох, ханиах, ядрах нь их байгаа гэжээ.