Бээжин хот шөнийн цагаар вакцинжуулалт хийж байна 

Ковид-19 /дэлхий/

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 7.5 сая орчим иргэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан тухай албаныхан мэдээллээ. Үүнээс гадна Хятадын их сургуулиудын амралт дуусч, хичээл эргээд танхимаар орж эхэлсэнтэй холбоотойгоор оюутнуудыг дархлаажуулах ажил үргэлжилж байна.

Түүнчлэн албан хаагчдад зориулан шөнийн цагаар дархлаажуулалт хийх цэгүүдийг бий болгон ажиллаж байна. Энгийнээр хэлбэл иргэд ажлаа тараад вакцинжуулалтын цэгүүд рүү явахад замын түгжрэл их байдаг нь тулгамдаж байсан асуудлуудын нэг. Ингэснээр албан хаагчид ажлаасаа чөлөө авах, зарим нь хүссэн ч вакцинд хамрагдаж амжихгүй байх тохиолдол их байсан байгаа юм. Тиймээс шөнийн цагаар дархлаажуулалт хийхээр болсон нь маш зөв шийдвэр болж байна гэж иргэд ярьж байна. Үүнээс гадна Бээжин хотод нэг өдөрт хамгийн багадаа 300 мянган хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж байгааг албаныхан мэдээллээ.