Билл Гэйтс: Вакцины ачаар 2022 оны сүүл гэхэд эргэн хэвийн байдалдаа бүрэн орно

Photo: Thierry Monasse/Getty Images

Ковид-19 /дэлхий/

Коронавирусний эсрэг вакцины ачаар 2022 оны сүүл гэхэд дэлхий эргэн хэвийн байдал руу шилжинэ гэж Билл Гэйтс Польшийн сонинд өгсөн ярилцлагадаа ярьжээ.

Майкрософтыг үүсгэн байгуулагч Гэйтс цар тахлын талаар "Энэ бол эмгэнэл. Харин сайн мэдээ нь бид вакцинтай боллоо." гэжээ.

"2022 оны сүүл гэхэд бид эргэн хэвийн амьдралдаа бүрэн орно"

Тэрбумтан Гэйтс 2014 онд Майрософт корпорацийнхаа боссын албан тушаалаа шилжүүлж, Билл болон Мелинда сан байгуулсан. Энэ сангаараа дамжуулан ковид-19 цар тахлын хариу арга хэмжээнд зориулж 1.75 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний хүрээнд вакцин хөгжүүлэгчдэд дэмжлэг үзүүлэх, оношлогоо, эмчилгээнд мөн тусалжээ.

Эх сурвалж: Reuters