Испанийн Пальма арал дээр сэрж оргилж эхэлсэн Кумбре-Вьеха галт уулаас урсч байгаа халуун хайлмаг, үнс нурам тэнгисийн эрэг лүү ойртсоор байна. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар галт уулаас урсах халуун лав, хайлмаг хурдаа сааруулж, анх цагт 700 метрийн хурдтай урсч байсан бол 120 болж буураад байгаа юм.
Үйл явдал
Австралийн зүүн өмнөд эргийн нутгаар 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Австралийн зүүн өмнөд эргийн нутгаар 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт Австралийн Мельбурн хотоос 180 км зайтай газарт, газрын 10 км-ийн гүнд байсан гэнэ.
Иран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 9 дэх байнгын гишүүн орноор элслээ
Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 9 дэх бүрэн эрхт гишүүн улс орноор элсчээ. Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг тив дэлхий, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг эрх тэгш хөгжүүлж, харилцан итгэлцэл дээр тулгуурласан шударга харилцааг эрхэмлэгч, энхтайвныг цогцлоох зорилгоо нээх боломж олгогч байгууллага гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэтхэгийн боомтод Афганистанаас ирсэн 3 тонн героин илрүүлэн хураажээ
Энэтхэгийн Гужарат мужид явуулсан өргөн хүрээний тусгай ажиллагааны үеэр Афганистанаас ирсэн 3 тонн героин илрүүлэн хураан авчээ. Хууль бус ачааг Афганистанаас Ираны Бендер-Аббас боомтоор дамжуулан ирүүлснийг Энэтхэгийн татварын тагнуулын алба илрүүлсэн байна. Хууль бус барааны үнэлгээг 2,7 тэрбум доллар гэж тооцож байна.