АНУ-ын НАСА агентлаг сарыг эзэмших SLS пуужингийн загвараа танилцууллаа

Технологи-360

АНУ-ын НАСА сансрын агентлаг сар луу хийх ээлжит сансрын нислэгтээ ашиглах шинэ загварын пуужин зөөгч хөлгөө танилцууллаа. SLS пуужингийн тусламжтай сар луу аялах юм. 

НАСА агентлаг SLS пуужинг угсралтын корпусаас хүлээн авч, нислэгийн тавцанд байршуулахаар тээвэрлэсэн байна. SLS пуужин нь сар луу аялах зорилгоор хийгдэж байгаа хамгийн хүчирхэг пуужингуудын нэг юм. Энэхүү пуужинг зохион бүтээх, угсрах үйл явц сүүлийн 10-аад жилд үргэлжилж байна.

SLS пуужинг 2022 онд багтаан хөөргөхөөр төлөвлөж байгаа юм. Сарыг эзэмших хөтөлбөрийн хүрээнд энэхүү пуужин сарны гадаргуун дээр Ореон сансрын хөлөг онгоцыг аваачих зорилготой юм. Түүнчлэн НАСА ойрын хэдэн жилдээ багтаан саран дээр дахин хүн буулгах зорилттой ажиллаж байна.