Олон улсын палеонтологичдын баг 2021 онд Перугийн Оку-кахе цөл газраас олдсон эртний халим загасны чулуужсан араг ясыг олон нийтэд дэлгэн харуулжээ. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар энэхүү чулуужсан халим нь 36 сая жилийн настай гэнэ.
Эрдэмтэд Перугийн цөл газраас олдсон халим загасыг базило-заврын устаж үгүй болсон төрлийн загас гэж үзэж байгаа юм. Перугийн Оку-кахе цөл газарт олон сая жилийн өмнө гүехэн устай тэнгис байжээ. Улмаар тэнгисийн ус ширгэн алга болсон ч цөл газар, элсэнд булагдаж үлдсэн сүүн тэжээлтнүүдийн араг яс, үлдэгдэл нь өнөө цаг үеийг хүртэл маш сайн хадгалагдан иржээ.
Оку-кахе цөл газраас олдсон халим загасыг “Оку-кахегийн махчин” гэж нэрлэсэн байна. Энэхүү олдвор нь 17 метрийн урттай, махчин загас-акул, хулд, сардини зэрэг загасаар хооллодог махчин загасны чулуужсан араг яс гэж үзэж байгаа юм.