Үүнд, нойр хянах нэмэлт тохиргоо, хүмүүст эм уухыг сануулах сэрүүлэг зэрэг багтана гэж мэдээллээ. Мөн энэ жилдээ Apple Watch-д биеийн температур мэдрэгчийг нэмж оруулах гэнэ. Одоогоор цусны даралт хэмжигч монитор хөгжүүлэхээр ажиллаж байгаа талаар дуулгаад байна.
Эм уух тохиргоогоор хэрэглэгчид эмийн сав дээрх мэдээллийг сканнердаж нэмэлт мэдээлэл авахаас гадна хэзээ эм ууснаа хянах боломжтой. Харин биеийн температур мэдрэгч нь Apple Watch дээр заадаг үр тогтолтыг хянах функцийг илүү сайжруулах юм байна. Биеийн температурын үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөгийн турш өөрчлөгддөг учир энэ мэдээлэл нь хэзээ сарын тэмдэг ирэх, жирэмслэх магадлал хэзээ хамгийн өндөр байгааг урьдчилан таамаглахад туслах юм.
Мөн Apple нь 2024 он гэхэд Apple Watch-д цусны даралт хэмжигч нэмж оруулахаар төлөвлөж байна гэж мэдээлсэн. Цусны даралт нь зүрхний эрүүл мэндийг хянах гаджитад гол үзүүлэлт болдог. Гэхдээ энэ функц нь нэлээд төвөгтэй, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бодит хэмжигчтэй адил заахын тулд илүү боловсронгуй болгох шаардлагатай гэжээ.