ТЕХНОЛОГИ-360: Твиттер "хортой эм" хэрэглэхээр төлөвлөж байна

Технологи-360

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Твиттерийг 43 тэрбум ам.доллараар худалдаж авах санал өнгөрөгч 7 хоногт тавьсан.

Тэгвэл Твиттерийн зүгээс тэрбумтан Элон Маскийн уг компанийг булаан авах оролдлогыг "хортой эм"-ээр таслан зогсооно хэмээн мэдээлээд байна. Хэдэн  10 жилийн турш компаниуд урилгагүй зочдыг хазаарлахын тулд явуулдаг санхүүгийн аргаа "хортой эм" гэж нэрлэдэг гэнэ.

Энэхүү арга нь компанийн удирдах зөвлөлд зориулсан, зах зээлийг шинэ хувьцаагаар  дүүргэж худалдан авалтыг давшгүй үнэтэй болгодог юм байна. 1980-аад онд олон нийтэд нээлттэй компаниудыг Карл Икан зэрэг корпорацийн довтлогчид мөшгиж байх үед энэхүү стратеги алдаршжээ. Харин одоо "идэвхтэй хөрөнгө оруулагчид" гэж нэрлэгдэх болсон байна.

Твиттер хортой эмийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гарагт зарлаагүй ч удахгүй мэдүүлэгтээ өгөх болно гэжээ.