Meta Platforms Inc (FB.O) нь метаверсийн анхны биет дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна. Хэрэглэгчид виртуал бодит байдлын чихэвч болон бусад хэрэгслийг туршиж үзэх, худалдан авах боломжтой юм байна.
Тус компанийн Калифорнийн Burlingame кампус дахь 472 квадрат метр талбай бүхий Мета дэлгүүр 5-р сарын 9-нд нээгдэнэ. Quest 2 VR чихэвч, видео дуудлага хийх Portal төхөөрөмж, мөн Ray-Ban ашиглан үйлдвэрлэдэг ухаалаг нүдний шил зэргийг толилуулна гэж Мета Даваа гарагт мэдэгджээ. Дэлгүүрээс Рэй-Бан нүдний шилнээс бусад "gadget" хэрэгслийг худалдаж авах боломжтой. Бүтээгдэхүүнийг мөн meta.com дээрх "shopping" табаар орж онлайнаар худалдан авч болох гэнэ.
Мета технологийн компани нь метаверс төлөвлөгөөндөө ихээхэн хөрөнгө оруулалт хийж, виртуал ертөнцөд нэвтрэх цэг болж үйлчлэх техник хангамжийн төхөөрөмжүүдийг толилуулах, хүмүүсийн харилцах, ажиллах, тоглох виртуал орон зай бий болгох зорилготой юм.
Виртуал орон зайг сонирхогчид Quest 2 VR чихэвчний дараагийн хувилбарыг хоёрдугаар улиралд гарна хэмээн хүлээж байгаа, энэ нь компанийн метаверс төлөвлөгөөнд чухал ач холбогдолтой юм.