Трамп эцэст нь өөрийн “Truth Social” дээр "БИ ЭРГЭН ИРЛЭЭ!" гэсэн анхны мессежээ бичлээ

Технологи-360

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп хоёр сарын өмнө үүсгэн байгуулсан аппликейшнээ нэвтрүүлснээс хойш анх удаагаа Пүрэв гарагийн орой "Truth Social" сайтад "БИ ЭРГЭН ИРЛЭЭ" хэмээжээ.

2021 оны 1-р сарын 6-нд Трампыг дэмжигч бүлэглэл АНУ-ын Капитолыг бүсэлсний дараагаар Трампыг хүчирхийлэл өдөөх эрсдэлтэй гэж үзэн өнгөрсөн жилийн туршид Трампыг Твиттерт хориглосон. 

Бүгд найрамдахчууд Маскийг Твиттер сошиал сүлжээний платформыг худалдаж авсныг дэмжиж, үг хэлэх эрх чөлөөг сэргээхийн тулд контент зохицуулах үйл ажиллагаанд өөрчлөлт хийн, Трампыг дахин энэ сайтад урих болно гэж найдаж байна гэжээ.

Харин Трамп Твиттерт буцаж ирэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Пүрэв гаригт "Truth" (Үнэн) гэж нэрлэгдсэн апп-даа Трамп ерөнхийлөгч байхдаа твиттер хуудсанд бичсэн үгийн алдаагаа дурдаж, "БИ ЭРГЭН ИРЛЭЭ #COVFEFE" гэж бичжээ.

2-р сарын 21-нд Apple store-д Truth Social нээлтээ хийснээс хойш Трамп өөрийн аппликейшн дээр хэсэг чимээгүй байсан нь энэхүү апп нь урт хугацаанд хэрэгжих эсэх талаар эргэлзээ төрүүлж байсан.

Нээлтийн өмнө түүний хүү бага Доналд Трамп 2-р сарын 14-нд эцгийнхээ Truth Social апп дахь @reaDonaldTrump хаягийн скрийншотыг хавсарган баталгаажуулж "Бэлтгэлтэй байгаарай! Та бүхний дуртай Ерөнхийлөгч удахгүй тантай уулзах болно!" гэжээ.

Truth Social-ийн толгой компани болох Trump Media & Technology Group (TMTG) нь Digital World Acquisition Corp (DWAC.O) компанитай нэгдэж, олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа. Баасан гарагийн байдлаар хувьцаа нь зах зээлд  7.7%-иар өссөн байна.

Хэлэлцээрийг АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс шалгаж байгаа, эцэслэхэд хэдэн сарын хугацаа болох гэнэ.