Байдены засаг захиргаа улсынхаа батерейны нийлүүлэлтийн сүлжээний Хятадаас хамааралтай байдлыг багасгахыг зорьдог. Тэгвэл Теслагийн хуучин инженер АНУ-д шинэ үеийн батерейны материалыг үйлддвэрлэх болсноо зарлажээ.
Түүний үүсгэн байгуулсан батерейны стартап компани нь зардал бууруулах, жолоодлогын хүрээг нэмэгдүүлэх, Хятадаас хамааралтай батерейн нөөцийн хараат байдлыг багасгах зорилгоор шинэ үеийн материалыг АНУ-д үйлдвэрлэх төлөвлөгөөг Мягмар гарагт зарлажээ.
Sila Nanotechnologies компани Вашингтон мужид 2024 он гэхэд хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалтаар шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулна гэж гүйцэтгэх захирал Ген Бердичевский Ройтерс агентлагт ярьжээ. Тэрээр хэлэхдээ,
Мосе нуур дахь шинэ үйлдвэрийг силиконд суурилсан анодын материал үйлдвэрлэхэд ашиглана. Одоогоор зах зээлд буй батерейний 70% нь Хятадаас ирдэг, ердийн бал чулуу ашигладаг нь анодоос 20% их эрчим хүч хуримтлуулдаг байна.
Тэгвэл шинэ байгууламж нь 100,000 цахилгаан автомашины 10 гигаваттын батерейг тэжээхэд хүрэлцэхүйц силикон суурьтай анодыг жил бүр үйлдвэрлэх зорилго тавьжээ. Цаашдаа жилд 2 сая цахилгаан тээврийн хэрэгслийн хүчин чадлыг хангах хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой юм байна.
2020 онд Tesla компанийн гүйцэтгэх захирал Элон Маск "Battery Day" арга хэмжээний үеэр шинэ батерейнууддаа силиконд суурилсан анод ашиглахаар төлөвлөж байгаагаа зарлаж байжээ.