Twitter нь арилжааны болон засгийн газрын хэрэглэгчдээс бага зэргийн хураамж авдаг болж магадгүй талаар Элон Маск өөрийн хуудсандаа жиргэсэн байна.
Элон Маск Мягмар гарагт твиттер хуудсандаа "Твиттер нь энгийн хэрэглэгчдэдээ үргэлж үнэ төлбөргүй байх болно, гэхдээ арилжааны болон засгийн газрын хэрэглэгчдийн хувьд бага зэрэг зардал гарах байх. огт орлогогүй байснаас дээр!" гэж жиргэжээ. Энэ нь өрсөлдөгч Meta Facebook-ээс орлогоороо хоцорч яваа эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж мэдэгдсэн байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Маск банкуудад хандан, жиргээгээр мөнгө олох шинэ арга боловсруулна гэж хэлсэн байна. Твиттерийг 44 тэрбум доллараар худалдаж авах гэрээ хийснийхээ дараа Маск платформоо шинэ боломжоор сайжруулж, итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд алгоритмуудыг нээлттэй эх сурвалж болгох, спам роботуудыг устгах, бүх хүмүүсийг баталгаажуулах хүсэлтэй байгаагаа хэлжээ.