Элон Маск Twitter-ийг 44 тэрбум ам.доллараар худалдан авах санхүүжилтдээ гадаадын зарим хөрөнгө оруулагч оруулах шийдвэр гаргаснаа өнгөрөгч Пүрэв гарагт зарласан. Харин энэ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын талаарх зохицуулалтын шалгалт оруулах эрсдэл үүсч магадгүй гэж хуулийн мэргэжилтнүүд үзэж байна.
Твиттерийг худалдан авахад туслах гадаадын хөрөнгө оруулагчид нь Саудын Арабын хунтайж Альвалид бин Талал, Катарын бие даасан баялгийн сан, Хятадын уугуул Чанпэн Жаогийн үүсгэн байгуулсан дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance нар юм байна. Тэгвэл АНУ дахь Гадаадын хөрөнгө оруулалтын хорооноос энэхүү хэлэлцээрийг үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлтэй эсэхийг шалгаж магадгүй талаар тус хэлцэлд оролцоогүй гэгдэх зургаан хуульч Ройтерсэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Гэхдээ тус шалгалтын хорооноос Маскийн хэлцлийг хаах эрсдэл бага, учир нь тэрээр тэдгээр гадаадын хөрөнгө оруулагчид харьцангуй бага хувийг эзэмшиж байгаа учир хязгаарлагдмал гэж үзэж байна.
АНУ дахь Гадаадын хөрөнгө оруулалтын хороо нь компаниудын нэгтгэх болон худалдан авах үйл ажиллагааг АНУ-ын аюулгүй байдалд учирч болзошгүй аюул заналхийлэл, эрсдлийг хянан шалгаж тодорхойлдог засгийн газрын агентлаг юм.