Nvidia технологийн компани нь 5.5 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ

Технологи-360

 Nvidia технологийн компани нь крипто олборлолтын тухай "хангалттай мэдээлэл өгөөгүй" шалтгаанаар 5.5 сая долларын торгууль төлөхөөр болжээ.

Nvidia нь тоглоомын бизнесээс олсон орлогодоо крипто олборлолт нөлөөлснийг зохих ёсоор мэдээлээгүй, иймд иргэний хариуцлагыг барагдуулахын тулд 5.5 сая ам.доллар төлөхөөр болсон гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо өнгөрөгч Баасан гарагт мэдэгдсэн байна. Тодруулбал, 2018 оны санхүүгийн улирлуудын тайландаа, тоглоомонд зориулагдсан чипүүдийн борлуулалтаас олсон орлогын өсөлтийн "гол хүчин зүйл" нь крипто олборлолт гэдгийг тодотгоогүй гэж төлбөр хураамжийн захирамжид дурджээ. Харин Nvidia нь крипто олборлолтын мэдээллийг хөрөнгө оруулагчидтай хуваалцаагүй гэх зохицуулагч байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч 5.5 сая ам.долларын иргэний торгуулийн шийтгэлийг барагдуулахаар болсон байна.