Хятад Улс шууд дамжуулалтын платформуудад баримтлах шинэ журам баталжээ

Технологи-360

Хятад улс насанд хүрээгүй хэрэглэгчдэд тавих хяналтыг нэмэгдүүлэхийн тулд шууд дамжуулалтын платформуудад баримтлах шинэ захирамж гаргажээ.

Бямба гарагт Хятад улс нь хурдацтай хөгжиж буй интернет платформуудад 18-аас доош насныхан шууд дамжуулалтын үйлчилгээг хэрхэн ашиглах талаар зохицуулалтын дүрэм журам баталсан байна. Үндэсний радио, телевизийн захиргааны мэдэгдсэнээр, интернэт платформууд нь насанд хүрээгүй хэрэглэгчдийг асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт хийлгэхгүй урьдчилан сэргийлэх тал дээр хяналт тавих хэрэгтэй гэжээ. Мөн шоуны оргил цагийн үеэрх удирдлагыг бэхжүүлэх, эцэг эхийн хяналтын "өсвөр залуу үеийн горим" функцийг хэрэглэгчдэд зориулан гаргаж 22 цаг гэхэд "хүчээр" унтраах зэрэг шаардлагуудыг шинэ журамд оруулсан байна.

Өнгөрсөн сард Хятад улс онлайн шууд дамжуулалт болон богино хэмжээний видео бизнесийн "эмх замбараагүй байдал"-ыг арилгах хоёр сарын хугацаатай тусгай кампанит ажил эхлүүлсэн. Тус улсын хамгийн алдартай шууд дамжуулалтын платформууд нь ByteDance-ын Douyin, Kuaishou, Алибаба-д суурилсан Bilibili мөн Huya болон Douyu зэргийг нэрлэж болно.