Элон Маск 2028 он гэхэд Твиттерийн жилийн орлогыг 26.4 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна гэж New York Times Баасан гарагт мэдээллээ.
Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla Inc компанийн тэргүүн нь Твиттерийн мөнгөн урсгалыг 2025 онд 3.2 тэрбум, 2028 онд 9.4 тэрбум долларт хүргэхээр зорьж байна гэж тус сонинд бичжээ. Мөн тэрээр "үг хэлэх эрх чөлөө"-г илүү нээлттэй болгохын тулд модераторын оролцоог бууруулж, спам ботуудыг устгах замаар компанийг сэргээж, хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлнэ, одоогийн Твиттерийн 11,072 ажилтныг 2025 он гэхэд 7500 болгоно гэж амалсан талаар дурдсан байна.
Маск өнгөрсөн сард Твиттерийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авах гэрээ байгуулсан. Энэ хэлэлцээр дууссаны дараа тэрээр Твиттерийн түр гүйцэтгэх захирал болох төлөвтэй байна гэж эх сурвалж өнгөрөгч Пүрэв гарагт Ройтерс агентлагт ярьжээ. Үүнээс гадна Twitter-ийн худалдан авалтад 7.14 тэрбум долларын санхүүжилт олгоход бэлэн байгаа нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын жагсаалтыг гаргахад Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон ба Sequoia Капитал нар багтжээ.