Хёндэ Мотор Орос дахь үйлдвэрээ худалдаж магадгүй

Технологи-360

Өмнөд Солонгосын Хёндэ Мотор Орос дахь үйл ажиллагааныхаа шийдвэрт тэнд байрлах үйлдвэрээ зарахаар хэлэлцэж байна гэж орон нутгийн хэвлэлүүд Мягмар гарагт мэдээлжээ.

Хёндэ Мотор саяхан Орос дахь нөхцөл байдал, ирээдүйн хэтийн төлөвт дүн шинжилгээ хийсэн тайлангаа удирдлагадаа хүргүүлсэн гэж Dong-a Ilbo сонинд автомашины салбарын үл мэдэгдэх эх сурвалжаас иш татсан байна. Тус сонинд мэдээлснээр Хёндэгийн тайланд санхүүгийн хэвийн үйл ажиллагаа явуулахад хэцүү орчин байгааг дурдаж, Орос дахь үйлдвэрийг худалдах нөхцөл байдал, нөлөөллийн талаархи компанийн дүн шинжилгээг багтаасан болно. Hyundai Motor нь салбар компани Kia Corp-тай хамтран борлуулалтаараа дэлхийн шилдэг 10 автомашин үйлдвэрлэгчийн тоонд багтдаг, Орост жилд 200,000 орчим автомашин үйлдвэрлэдэг нь дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 4 орчим хувийг эзэлдэг. Хоёрдугаар сарын 24-нд Москва Украин руу зэвсэгт хүчээ илгээснээс хойш барууны үйлдвэрлэгчдийн тавьсан хориг арга хэмжээ, дүрвэснээс үүдэн Орос дахь олон үйлдвэр өндөр технологийн тоног төхөөрөмжийн хомсдолд орж, үйлдвэрлэлээ зогсоож,  ажилчдаа чөлөөлсөн байна. Санкт Петрсбург дахь Хёндэгийн үйл ажиллагаа өнгөрөгч 3-р сараас түр зогссон юм.