Афган бяцхан нярай одоо аавтайгаа аюулгүй байгаа

Үйл явдал

Кабулын олон улсын нисэх онгоцны буудлын өндөр хана дээгүүр давуулан өргүүлж буй Афган нярай нь аавтайгаа аюулгүй эргэн нэгдсэн гэж АНУ-ын тэнгисийн цэргийн флот мэдээллээ.

Хамид Карзайн олон улсын нисэх онгоцны буудалд нүүлгэн шилжүүлэлтийн үеэр эмх замбараагүй байдал үүсч бяцхан нярайн бичлэг интернэтэд түгсэн. 

Хэдэн мянган Афган болон гадаад иргэд Талибанаас дүрвэн зугтахыг хичээж байна. Учир нь Талибан бүлэглэл газрын бүх хилийн зурвасуудыг хаасан учир цорын ганц гарах арга нь нисэх онгоцны буудал юм.

Нисэх онгоцны буудлын хана дотогш АНУ-ын 4 мянга гаруй цэрэг түр хугацаанд хяналт тавьж байгаа. Харин гадна талд нь хүнд зэвсэглэсэн Талибаныхан цагариглан бүсэлсэн, айдас төрүүлэм байдалтай байна.

АНУ-ын хүчнийхэн Бямба гарагаас эхлэн тус улсаас 12,700 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн, одоогоор 80 мянга гаруй Америк болон Афган иргэд явахаа хүлээж байгаа юм. 

 

Эх сурвалж: BBC, The Independent, Reuters