Сомалийн нийслэлд халдлага дэлбэрэлт болсноос гэм зэмгүй хүмүүс өртжээ

Getty Images

Үйл явдал

Сомалийн нийслэл Могадишо хотод халдлага дэлбэрэлт болсноос гэм зэмгүй хүмүүс өртжээ. Могадишо хотын төвд, ерөнхийлөгчийн өргөөний дэргэд болсон дэлбэрэлтийн улмаас 8 хүн амиа алдаж, 9 хүн шархадсан байна. 

Халдлагын гэрчүүдийн яриагаар ерөнхийлөгчийн ордны дэргэдэх харуулын албаны дэргэд ирсэн машиныг саатуулан үнэмлэх, нэвтрэх бичгийг нь шалгах үед гэнэт хүчтэй дэлбэрэлт болсон байна.

Халдлагад ерөнхийлөгчийн ордны харуулын ажилтнуудаас гадна энгийн номхон иргэд мөн өртжээ.

Могадишод болсон халдлагын хариуцлагыг Аль Каида бүлэглэлтэй холбоо сүлбээтэй Аль Шабаб радикал бүлэглэлийн дайчид өөртөө хүлээсэн байна.