Нормандийн загасчид Шербурт салхин сэнс байрлуулж байгааг эсэргүүцэж байна

Үйл явдал

Францын загасчид Шербур дахь боомтын дэргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Нормандийн загасчид Шербурт салхин сэнс байрлуулж байгааг эсэргүүцэж байгаа юм. 

Загасчдын үзэж байгаагаар далайн эргээс холгүй байрлуулахаар төлөвлөж байгаа салхин сэнснүүд нь орон нутгийн загасчлалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн энэ хавийн уснаа загас агнуур муудаж, төрөл зүйл нь хорогдоход хүргэнэ гэж болгоомжилж байна.

Нормандийн загасчид “Салхин сэнс загасчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлнө”, “Бидний амьдралын өвийг хамгаал” гэхчлэн уриа лоозон барин эсэргүүцлээ илэрхийлжээ.