Болгарт жуулчны автобус осолдсоноос 45 хүн амиа алджээ

Үйл явдал

Болгарт авто тээврийн томоохон осол болж, жуулчны автобус осолдсоноос 45 хүн амиа алджээ. Золгүй ослоор амиа алдсан хүмүүсийн 12 нь насанд хүрээгүй хүмүүс байгаа юм. 

Золгүй осол Болгарын нийслэл София хотоос өмнөд зүгт 40 км зайтай байрлах Боснек тосгоны дэргэд болжээ.

Жуулчны автобус Туркийн Стамбул хотоос Скопьег чиглэн явж байжээ. Автобусанд нийтдээ 53 зорчигч явснаас 7 хүн осол болох үед тээврийн хэрэгслээс гарч чадсан байна. Автобусанд Умард Македонийн иргэд голдуу явж байжээ.

Ослын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа ч жуулчны автобус замын хашлага мөргөн бараг 50 метрийн зайд хашлагыг хамж, улмаар шатжээ. Энэ осол Европт болсон хамгийн томоохон авто тээврийн осол болсон байна.