ИТАЛИ: Эрчим хүчний салбарын хууль бус үйл ажиллагааг илрүүлж 22 хүнийг баривчлан саатуулжээ

Үйл явдал

Италийн цагдаагийн албаныхан эрчим хүчний салбарын хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэргээр 22 хүнийг баривчлан саатуулжээ. Эдгээр нэр бүхий хүмүүс нь эрчим хүчний салбарт залилан хийсэн хэргээр саатуулагдсан байна. 

Италийн хууль сахиулагчдын явуулсан ажиллагааны дүнд нийтдээ 40 сая евро хураан битүүмжилжээ. Эрчим хүчний салбар дахь томоохон санхүүгийн залилангийн хэргээр Итали болон Германд баривчилгаа явуулсан байна.

Энэ хэргийн дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд 2016-2020 оны хооронд гэмт этгээдүүд эрчим хүчний салбарын төрийн байгууллага дахь сертификат ашиглан, залилангийн замаар их хэмжээний хөрөнгө мөнгө идэж шамшигдуулан, төрийн эрчим хүчний томоохон нийлүүлэгчдээс, мөн эрчим хүчний эх үүсвэрийн түгээлтээс залилан хийж хөрөнгө мөнгө хууль бусаар олж байсныг нь тогтоожээ.

Улмаар энэхүү хууль бус сүлжээ, схемийн дагуу хэрэглэгчдэд очих цахилгаан, эрчим хүчний үнийг өндөр тогтоож байсныг илрүүлсэн байна.