Беларусийн тэргүүн Польштой залгаа хилийн бүсэд гадны дүрвэгсэдтэй уулзжээ

Үйл явдал

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Польш улстай залгаа хилийн бүс дэх дүрвэгсдийн хуаранд биечлэн очиж, дүрвэгсдийн амьдарч байгаа нөхцөл байдалтай танилцжээ. Лукашенко Беларусь-Польшийн хил дээрх дүрвэгсдийн хуарангийн нөхцөл байдалтай танилцан, тэднийг эх нутаг руу нь албадан, хүчээр гаргахгүй гэдгээ мэдэгджээ.

Лукашенкогийн тэмдэглэн хэлснээр өнөөдөр Беларусийн нутгийг мянгаад дүрвэгч орхин яваад байна. Тэднийг Иракийн агаарын хүчний тусгай нислэгээр эх оронд нь илгээж, пүрэв гарагт, мөн баасан гарагийн орой хоёр нислэг үйлдсэн талаар ярьжээ. Беларусийн тэргүүн ийнхүү мэдэгдэхдээ бид та бүгдийг хүчээр саатуулан, онгоцонд суулган эх оронд нь албадан буцаахгүй. Гэхдээ та бүгд эндээс явах хүсэлтэй бол бид тусална гэжээ. ЕХ, Беларусийн эрх баригчдын дүрвэгсдийн талаар баримталж байгаа бодлогыг эрс шүүмжлэн, ЕХ-нд ачааны хүндийг үүрүүлж, дүрвэгсэдтэй холбоотой хямралыг дэвэргэж байгаад буруутгаж байна.