Австрали Улсад 50 хэм хүртэл халжээ

Үйл явдал

Австрали Улсын баруун хэсэгт орших Онслов тосгонд энэ Баасан гарагт цаг агаар 50.7 хэм хүртэл халжээ.

1962 онд Австралийн өмнөд хэсэгт ингэж халж байсан түүхтэй. Ослов тосгонд жилийн энэ үед цаг агаар дунджаар 36 хэмтэй байдаг. Ословоос гадна Мардие, Роебурн хотуудад өнгөрсөн Пүрэв гарагт 50 хэм орчим халуун байжээ.

Албаныхны зүгээс өнгөрсөн сард бүртгэгдсэн их хэмжээний ойн түймэр болон аадар борооны улмаас цаг агаарт ингэж өөрчлөлт орсон гэж таамаглаж байна.

Мөн иргэдийг халуун өдрүүдэд гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.