Украин Улсын засгийн газрын вэбсайт кибер халдлагад өртжээ

Үйл явдал

Украин Улсын Гадаад хэргийн яам болон Боловсролын яам кибер халдлагад өртсөн талаар албаныхан мэдэгдлээ.

Энэхүү мэдэгдэлдээ ямар нэгэн дүгнэлт хийхэд эрт байгаа ч АНУ болон ОХУ энэ долоо хоногт хийсэн аюулгүй байдлын хэлэлцээ шийдвэрт хүрч чадаагүйтэй зэрэгцэн халдлага болж байгааг онцолсон байна.

Учир нь хакердсан байх гэж сэжиглэж байгаа ОХУ-ын хакеруудын зүгээс мессеж үлдээсэн талаар мэдэгдэлдээ дурдлаа.

“Украинчуудаа, та нарын бүх мэдээлэл нийтэд ил болох болно. Юу болохыг харж, эмээж байгаарай. Энэ бол та нарын өнгөрсөн, одоо, ирээдүй байх болно”

гэсэн байжээ.

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенкогийн мэдэгдсэнээр нөхцөл байдлаас шалтгаалан халдлагад өртсөн вэбсайтуудыг түр хугацаанд хаагаад байна.