Hyundai болон Daewoo компанийн нэгдэлд Европын Холбоо хориг тавьжээ

Үйл явдал

ЕХ, Өмнөд Солонгосын хоёр томоохон хөлөг онгоц үйлдвэрлэгч компани болох Hyundai болон Daewoo-г хоорондоо нэгдэхийг эсэргүүцэж байна.

ЕХ, Өмнөд Солонгосын хоёр компани үйл ажиллагаагаа нэгтгэснээр шударга өрсөлдөөнийг халж, хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарт монопольчлол бий болгоно гэж болгоомжлон хориг тавихаа мэдэгджээ. 

Энэ талаар Европын комиссоос гаргасан албаны мэдэгдэлд дурьджээ. Өмнөд Солонгосын хоёр томоохон компани нийлснээр шингэрүүлсэн байгалийн хий зөөвөрлөхөд зориулагдсан танкерын үйлдвэрлэлд тэргүүлэгч байр суурь эзлэн, улмаар бусад энэ төрлийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Энэ талаар Еврокомиссын дэд дарга Маргрете Вестахер мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ: -Өнөөдөр ЕХ-ны орнуудын эрчим хүчний хэрэглээний 25%-ийг гаднаас импортоор авч байгаа байгалийн шингэрүүлсэн хий эзэлж байна. Тэгвэл эдгээрийг зөөвөрлөхөд танкер голчлон ашиглаж, эдгээр томоохон ачааны хөлөг онгоцны тусламжтай Европ руу шингэрүүлсэн хий зөөвөрлөж байгааг тэмдэглэжээ. Тэгвэл ийм тээвэрлэлт хийхэд ашиглагдагдах хүчирхэг танкерыг ердөө хэдхэн тооны хөлөг онгоц үйлдвэрлэгч компани бүтээж байна. Тэдний дотор Өмнөд Солонгосын Hyundai болон Daewoo компаниуд багтаж байгаа юм. Хэрвээ энэ хоёр компани хөлөг онгоцны үйлдвэрлэлээ нэгтгэж хамтарсан концерн байгуулбал бусад хөлөг онгоц үйлдвэрлэгчид зах зээлээс шахагдах нь гарцаагүй гэж үзэж байна.