Ocean Viking олон улсын төрийн бус байгууллага далайн уснаа осолдсон 300-аад дүрвэгсдийг аварч, Италийн эрэгт буулгажээ.
Эдгээр хүмүүс 10-аад хоногийн өмнө Ливийн эргээс Европын зорин хөдөлж, улмаар замдаа осолдсон юм.
Нийтдээ осолдсон хөлөг дээр 294 хүн, тэр дундаа 49 хүүхэд, мөн хэд хэдэн бие давхар эмэгтэй явж байжээ. Тэдний сууж явсан хөлөг задгай далайд осолдсон, улмаар SOS Mediterranean хөлөг дүрвэгсдийг олж авран хөлөг дээрээ гаргаж, улмаар Италийн эрэгт эсэн мэнд авчирчээ. Дүрвэгсдийг Сицили арал дээр буулган, цаашид хэрхэхийг нь шийдвэрлэхээр болжээ.