Архи 10 нас, тамхи 5 нас хорогдуулна гэж ярьдаг... Тамхины хор хөнөөлтэй тэмцэх олон улсын өдрийг дэлхийн улс орнуудад 5-р сарын 31-нд тэмдэглэж, энэ өдөр чимээгүй тахал, чимээгүй үхэл гэдэг тамхины эсрэг тэмцдэг... Тэгвэл тамхигүй өдрийг угтан ДЭМБ-аас тамхины хор хөнөөл, тамхинаас болж үүсдэг өвчин зэргийн талаар сэтгэл сэртхийлгэм тоо баримтуудыг гарган танилцуулжээ.
5-р сарын 31-нийөдрийгдэлхийнийтээрээтамхиныэсрэгөдөрболгонтэмдэглэж, тамхигүйөдөрзарладаг. Энэөдрийг ДЭМБ-аастунхаглан, 1988 оноосхойшжилбүртэмдэглэн, эрүүлорчин, эрүүлажтөрөхёсыгсурталчилдаг. ДЭМБ-ын эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан тэргүүн Рюдигер Креч тамхины хор хөнөөлийн талаарх тайланг танилцуулжээ.
Тамхинаас болж жил бүр 8 сая хүн амиа алддаг байна. Тэгвэл зөвхөн хүмүүс төдийгүй байгаль дэлхий ч тамхины хэрэглээнээс болж ихээхэн сүйддэг байна. Тухайлбал тамхинаас болж 600 гаруй сая мод, 200 мянган га газар, хөрс устдаг гэж байна. Энийг 84 сая тонн нүүрсхүчлийн хий ялгарч, 22 тэрбум тонн ус үгүй болж байна гэж ойлгож болно. Энэ бүхэн тамхины хэрэглээ, тамхинаас гарч байгаа хог хаягдал юм. Тамхи нь зөвхөн хүний эрүүл мэндэд хортой нөлөөтэй төдийгүй мөн ой, ХАА, далай тэнгист ч сөргөөр нөлөөлж байдаг.
Жил бүр далай тэнгис, гол горхины усанд 4,5 их наяд тамхины иш хаягддаг гэнэ. Тэгвэл тамхины нэг ширхэг иш 100 литр усыг бохирдуулж байдаг.
ДЭМБ-ын мэдээлж байгаагаар тамхины байнгын хэрэглээтэй 1,3 тэрбум хүн байдгаас тал хувь нь буюу бараг 700 сая нь энэхүү хортой зуршлаа хаяхыг хүсдэг гэнэ. Гэхдээ тамхинаас гарах нь зарим хүнд маш хэцүү байдгаас шалтгаалан эргээд хортой зуршлаа үргэлжлүүлдэг байна. Тэгвэл тамхи татдаг хүний дэргэд байгаа хүссэн хүсээгүй дам тамхидалтад өртдөг гэдгийг үзэгч та мэдэж байгаа. 600 мянган хүн тутмын 10 нь тамхи татдаггүй ч дам тамхидалтад өртөн эрүүл мэндээрээ хохирч, амиа алдах нь ч байдаг юм.
Энэ жил ДЭМБ тамхины эсрэг өдрийг “тамхи-байгаль орчинд аюул гамшиг таригч” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Тамхины утаанаас агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл их хэмжээгээр ялгарч, мөн тамхины бүтцэд байх карбоксилын хүчил, кали, хар тугалга, никель, полони, стронцийн цацраг идэвхт нэгдлүүд нь автомашинаас ялгардаг утааны нэгэн адилаар нүүрстөрөгч ялгаруулж, жилд татах тамхинаас 4 сая автомашинаас ялгарсантай адил хорт хий агаарт дэгддэг байна.
Жилд 6 их наяд орчим ширхэг тамхи үйлдвэрлэдэг. Тэгвэл тамхи үйлдвэрлэгчид жил бүр 2.5 сая гаруй тонн үйлдвэрийн хатуу хог хаягдлыг байгаль орчинд хаяж, ойролцоогоор 230 мянган тонн химийн хорт бодис ялгаруулдаг гэнэ. Мөн тамхины шүүлтүүрийг хуванцар төрлийн целлюлоз ацетатаар хийдэг. Энэ нь байгальд хог хаягдал болж үлдэн, бүрэн задрахын тулд 20 гаруй жил шаардагддаг ч бүрмөсөн алга болдоггүй, харин микропластик болдог байна.
Түүнчлэн дутуу унтраасан тамхинаас болж гал гарах, байгалийн түймэр дэгдэх шалтгаан болдог. Ойн түймрийн 7% нь хүмүүсийн хаясан тамхинаас болж гардаг байна.
Тиймээс хүмүүс өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө тамхи татах муу зуршлаа хаях нь зүйтэй юм.