Хорват улс ирэх 2023 оноос хойш Европын нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврод нэгдэнэ. Энэ талаар Еврокомиссын тайланд дурьдаж, Хорват улс ЕХ-нд нэгдэх үйл явц ирэх 7-р сарын дундуур эцэслэн шийдэгдэнэ гэжээ.
ЕХ-ны эдийн засгийн асуудал хариуцсан еврокомиссар Паоло Жентилони: -1990-ээд оны үед дайн тулааны хүнд хүчир цаг үеийг даван туулсан Хорват улс сүүлийн 30-аад жилд улс орноо сэргээн босгохын тулд маш их хүчин чармайлт гаргасан. Хорват улс 2013 онд ЕХ-нд нэгдсэн, тэгвэл 2023 оны 1-р сарын 1-нээс эхлэн Европын нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврод албан ёсоор нэгдэж, хэрэглээндээ нэвтрүүлэхээр боллоо.
Хорватын ерөнхий сайд Андрей Пленкович Берлинд хийсэн айлчлалынхаа үеэр евро-д шилжихэд шаардагдах бүхий л үйл явцаа даван туулсан байна.