Виржиниа мужийн шүүгчдийн бүрэлдэхүүн жүжигчин Амбер Херд-г экс нөхөр Жонни Дэпп-н нэр хүндэд халдсан (гүтгэсэн) гэсэн шийдвэр гаргалаа. Зургаан 7 хоног хуралдан олны анхаарлын төвд байсан энэ шүүх хурлаар оддын харилцааг олонд дэлгэсэн мэдүүлгүүд гарч байсан юм.
Долоон хүнээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн Амбер Херд-н нэг сөрөг заргыг түүний талд шийдвэрлэснийг Карибын тэнгисийн дээрэмчид киноны од Дэпп өөрийг нь цагаатгалаа гэж үзсэн бол Херд “урам хугаралт” гэжээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүн Амбер Херд-г Жонни Дэпп-д 15 сая доллар-н хохирол барагдуулах, харин Жонни Депп-г Амбэр Херд-д эргүүлэн 2 сая доллар-н хохирол барагдуулах захирамж гаргасан байна.
58 настай Депп нь Херд-г сонинд өөрийг нь "Гэр бүлийн хучирхийлэгч олны танил алдартан” гэж бичиж нэр төрд нь халдсан хэмээн 50 сая долларын нэхэмжлэл шүүхэд гаргасан. Харин 36 настай Херд Деппийн хуульчид өөрийнх нь мэдэгдлийг заль мэх гэж нэрлэн гүтгэлээ хэмээн эргүүлээд 100 сая долларын нэхэмжлэл гаргажээ.
Депп нь Херд болон өөр ямар ч эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй, тэдний харилцааг ийм догшин болгосон хүн нь Херд өөрөө гэж мэдүүлжээ.
Дэпп шүүхийн эцсийн шийдвэрийг Их Британи улсаас харсан байна.
Херд шүүхийн танхимд өөрийн хоёр хуульчийн дунд суун тогтоолыг сонсох үедээ доошоо харж байсан юм.
Шүүхийн бүрэлдэхүүн эцсийн шийдвэрийг танилцуулахдаа хохирлын хэмжээг заагаагүй орхисон байсны улмаас түр саатсан байна.