Хатан хаан Элизаветагийн хаан ширээнд заларсны ойн баяр эхэллээ

Үйл явдал

Их Британийн хатан хаан 2-р Элизабетийн хаан сэнтийд заларсны 70 жилийн ой тохиож, Цагаан алтан ойн баяр эхэллээ. Өмнө нь Их Британийн түүхэнд хаан эзэд эрх ямбаа 70 жилийн турш эдэлж байсан тохиолдол байхгүй. Энэ том баярыг тохиолдуулан Британи даяар 200 мянга гаруй арга хэмжээ зохиогдох юм байна.

Их Британийн орон нутгийн захиргаанаас мэдээлснээр, Цагаан алтан ойн баярын хүрээнд 16 мянган гудамжны үдэшлэг зохиогдож, 12 сая орчим иргэн оролцохоор байна. Энэ үйл явдал Британи Улсын ард иргэд төдийгүй түүхийн өндөр ач холбогдолтой баяр юм. Зөвхөн Их Британи төдийгүй дэлхий даяар 10 тэрбум үзэгч энэ баярыг харж сонирхоно гэж албаныхан таамаглаж байна.

Хатан хаан Элизабета одоо 96 настай. 26-тайдаа хаан ширээг залгамжилж авсан. Баярыг Лондон дахь Букингемийн ордонд парадаар эхлүүллээ. Парадад 1500 цэргийн албан хаагч, 350 морь, 400 хөгжимчин оролцжээ. Хатан хааны гэр бүлийн гишүүд тагтан дээрээс мэндчилж байна. Одоо АНУ-д амьдарч байгаа хунтайж Харри, Меган Маркел нар Веллингтоны гүнгийн хуучин оффис дахь Морин хамгаалагчдын жагсаал руу харсан "Trooping the Color" тоглолтыг үзжээ. Мөн 70 нисэх онгоцоор ёслолын нислэг үйлдлээ. Үүнд, Дэлхийн 2-р дайны үед ашиглаж байсан Спитфаярс, Апачэ нисдэг тэргүүд зэргийг ашигласан байна.