Иракийн шүүх Британийн иргэн Жим Фиттоныг улсынх нь нутаг дэвсгэрээс хууль бусаар, контрабандын аргаар эртний эд өлгийн зүйлс авч гарахыг завдсан хэргээр 15 жилийн хорих ял оноожээ.
Геологич мэргэжилтэй 66 настай Британийн иргэн Иракт аялах үеэрээ энд тэндхийн газраас янз бүрийн зүйлс олж, мэргэжилдээ хөтлөгдөн сонирхон авч явахыг завдсан нь үнэн ч Иракийн хуулиар хувиараа олсон зүйлсийг гаргаж болохгүй гэдгийг мэдээгүй гэжээ. Түүнчлэн тэрээр газраас олсон эд зүйлсийг хэн нэгэнд цааш худалдахыг завдаагүй гэдгээ ч хэлжээ. Жим Фиттоны өмгөөлөгчид түүнд оноосон ялыг хэтэрхий хүндэдсэн гэж үзэн, давж заалдах болно гэжээ. Иракийн хуулинд эртний эд өлгийн зүйлсийг хууль бусаар авч гарахыг завдвал цаазаар авах хүртэл ял оногдуулдаг байна.