Чилийн Барбара Эрнандес гэх эмэгтэй Номхон далай, Атлантын далайг гатлан сэлж Гиннесийн дээд амжилтыг эвджээ. Тэрээр хоёр хөлгүй их далайг холбодог Магелланы хоолойг туулан 5 мянган метр зам туулсан байна.
Барбара Эрнандесыг далайд сэлэх үеэр аюулгүй байдлыг нь хангах зорилгоор цэргийн хөлөг дагалдан явжээ. Барбар 5 мянган метр зайг нийт 15 минут 3 секундэд туулсан байна. Тэрээр Чилийн өмнөд хэсэгт байрлах Горн хошуунаас сэлэлтээ эхлүүлж, Гиннесийн дээд амжилтыг эвдэж чаджээ. Барбара өмнө нь мөн иймэрхүү холын зайн сэлэлт хийж байсан гэнэ. Тэрээр дэлхийн хамгийн өндөрлөг газарт байрладаг Чилийн Чунгара нуурын уснаа 7 км замыг 2 цаг 11 минутад туулж байжээ. Чунгара нуур нь далайн түвшнээс дээш 4,500 метрийн өндөрт байрладаг. Түүнчлэн 36 настай энэ эмэгтэй Чили болон Аргентин улсыг заагладаг Биглийн хоолойг гаталсан анхны эмэгтэй юм.