Ирландын иргэд улс оронд нь инфляцийн түвшин нэмэгдэж, өдрөөс өдөрт түлш шатахуун, хоол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэж байна. Европын хамгийн өртөг өндөртэй улс орнуудын нэгт цахилгаан эрчим хүчний үнэ, орон сууцны түрээсийн үнэ нэмэгдсээр байгаа нь иргэдийн амьжиргааны түвшин буурахад хүргэж байгаа юм.
Инфляцийн түвшин өсч, амьдралын өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцэн Дублин хотын гудамжнаа иргэд гарч эсэргүүцлээ илэрхийлжээ. Үнэ өсч байгаагаас иргэдийн амьдралын түвшин мэргэжил харгалзахгүй буурч байна. Орон сууцны түрээсийн үнэ нэмэгдэж байгаагаас орон нутгаас томоохон хотод ирж ажилладаг хүмүүсийн цалингийн дийлэнх хэсэг түрээсэндээ явж байгаагаас ажлаа орхин нутаг руугаа буцаж байна. Энэ байдлаас шалтгаалан эмнэлгүүдэд асрагч сувилагч дутагдалтай болжээ. Төрийн албаныхан ч мөн цалингаас цалингийн хооронд арайхийн хүргэж амьдарч байгаа юм. Тиймээс иргэд нь төр засгаа эдийн засгийн таагүй үзэгдлээс сэргийлэх тодорхой арга алхам авахыг шаардан жагсчээ.