6-р сарын 24-нд өдөр шөнө тэнцдэг өдрийг угтахаар Английн Стоунхежийг гадна дотноос олон зуун хүн зорьж байна.
Өдөр шөнө тэнцдэг өдрийг угтан Английн Стоунхежийг зорих аялагчдын тоо жил бүр нэмэгддэг. Учир нь чулуун байгууламжийн өвөрмөц байрлал нь зуны дунд сардаа тэнгэрийн хаяагаар нар мандах үеднарны цацрагууд маш өвөрмөцөөр тусч, өдөр шөнө тэнцдэг өдрийн гол утга учрыг тодоор харуулдаг байна. Хамгийн сонирхолтой нь энэ үзэгдэл 5 мянган жилийн тэртээгээс нэг ч зөрөлгүй давтагдсаар иржээ. Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар Стоунхеж манай эриний өмнө 3-2 мянган жилийн өмнө бий болжээ. Ямар зорилгоор ийм чулуун байгууламж барьсан нь одоо ч оньсого хэвээр байдаг юм.